"Urban talk" контент албан ёсоор зогссоныг мэдэгдлээ
“Urban Talk” контент албан ёсоор зогсож буйг санаачлагч Я.Учрал өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр “'Urban Talk' контент цаашид үргэлжлэхгүй. Шинээр өөр хүнд ч шилжүүлэхгүй. Ингээд дууссан. Хамт оролцож байсан бүх хүмүүстээ уучлал хүсье” хэмээн бичжээ.
Тус нэвтрүүлгийн сүүлийн дугаарт оролцсон зочин Ч.Хантүмэн “өнчин таван охин олоод, насанд хүрэгчдийн кино хийнэ” гэх агуулгатай зүйл ярьж байсан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан юм.
Уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд “одоогоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг нотлох баримтад үндэслэн тогтооно” гэсэн тайлбарыг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.