🔴Мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэл, ургамал хэрэглэсэн зургаан иргэнийг баривчилжээ
Мансууруулах төрлийн бодис хэрэглэж буй бичлэг энэ сарын 15-нд цахим орчинд цацагдсан.
Тус мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шуурхай холбогдох шалгалтын ажиллагааг явуулж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлаас холбогдох зургаан иргэнийг дайчлан баривчилж, саатуулжээ.
Дээрх иргэдээс биологийн дээж авч шинжлэхэд хуулиар хориглосон мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэл, ургамал хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Мөн тэдгээр бодисыг биедээ хадгалж байсан үйлдлийг илрүүлэн баримтжуулсан бөгөөд одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.