Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар гурван тонн хатуу хог хаягдал ирж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар гурван тонн хатуу хог хаягдал ирж байна

Хоногт 250 мянган шоо метр хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ төв цэвэрлэх байгууламжид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. Энэхүү байгууламж бохир усыг механик, физик, хими, нэмэлт биологийн цэвэрлэгээний аргаар технологийн дагуу боловсруулж байна.

80ee24eb778d44dc90156e8be4c0a860

c87dfaeb9771415fbeb6e7d3c0ae93a0

55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх байгууламж гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт барьсан тус цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Харин гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажилласан.

10a4a0358c8d4f0fb94ba9e66a95e6e3

Иргэдийн буруу дадлаас үүдэн бохирдлын хэмжээ нэмэгдэж, Төв цэвэрлэх байгууламжид тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл үүсгэх эрсдэлтэй байдгийг инженерүүд анхаарууллаа. Тухайлбал, цэвэрлэх байгууламж өдөр тутамд усанд уусдаггүй цаас, салфетка зэрэг их хэмжээний хогийг ялгаж байна. Жилээс жилд хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь оршин суугчдын буруу зуршилтай шууд холбоотой юм. Тиймээс ариутгах татуурга руу усанд уусдаггүй цаас болон хатуу хог хийхгүй байхыг зөвлөлөө. Тус байгууламж хэвийн ажиллахад иргэдийн оролцоо чухал юм.904a565e1ffa492999b7a90034408f76

a8e958f48faa4af79fec52543121d44a

УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн албаны дарга О.Оюунбаяр “Цэвэрлэх байгууламж 200 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр 24 цагийн турш ажилладаг. Хуучин цэвэрлэх байгууламж бохир усыг хүлээж аваад цэвэршүүлэх явцад үнэр ихээр ялгарч эргэн тойронд тархдаг байсан бол шинэ цэвэрлэх байгууламж таагүй үнэрийг шийдсэнээрээ онцлогтой. Төв цэвэрлэх байгууламж хоногт дунджаар 190.000-240.000 шоо метр бохир ус хүлээн авч байгаа юм. Хоногт гурван тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь эрсдэл дагуулсаар байна” гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.