Бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширч байгааг тогтоожээ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалтын мэдээний тоймыг гаргажээ.
Хөнөөлт царцааны нягтшилын 2026 оны долоодугаар сарын 10-ны мэдээгээр Ховд аймгийн Чандмань сум, Завхан аймгийн Цагаанхайрхан сум, Баянхонгор аймгийн Гурванбулаг сум, Дорнод аймгийн Хэрлэн, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутагт царцааны хэт олшролттой буюу нэг м2 талбайд 8-19 царцаа тоологдсон байна. Харин бусад сумдын нутгаар хэвийн буюу 1-7 царцаа тоологджээ.

Царцааны төрлийн хувьд сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон ажиглагдсан тухай ХХААХҮЯ мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.