Хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлтэй тэмцэх ажлын хэсэг байгуулагдлаа

Хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлтэй тэмцэх ажлын хэсэг байгуулагдлаа
 
Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
 
Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдал, оюун санааны тусгаар тогтнол, дотоод аюулгүй байдлыг хангах хүрээнд телевиз, радио, хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгын нөхцөл байдал, төрийн байгууллагуудын хариу арга хэмжээ, салбар дундын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгууллаа.
1ed2f6b10a3b45989058dac2eb9dbf6a
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Үндэсний аюулгүй байдал бол зөвхөн газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаас гадна Монгол хүний үнэт зүйл, үндэсний ухамсар, төрдөө итгэх итгэл, нийгмийн эв нэгдэл, үр хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн тогтвортой байдал нь улсын тусгаар тогтнолын үндэс суурь нь мөн.
 
Хэрэв иргэд төрдөө итгэхээ больж, гэр бүл задарч, хүүхэд, залуучууд хортой агуулгын нөлөөнд автаж, үндэсний өв соёл, үнэт зүйл доройтвол тусгаар тогтнолын дархлаа ганхах болно. Иймд мэдээллийн орчин, цахим орчны аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл болгон авч үзэх шаардлагатай болж байна” хэмээсэн юм.
fc627fdcd4ff4ded93c7a5bfb2be3a64
Салбар дундын ажлын хэсгийг байгуулснаар хүүхэд залуучуудыг мэдээллийн хортой агуулгаас хамгаалах, оюун санаа тусгаар тогтнол, үндэсний дархлаа, өв соёл, уламжлалт үнэт зүйлийг хамгаалахаас гадна гэр бүл болон монгол төрийн оршихуйн баталгаа, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалж, хууль сахиулах байгууллагын нэр хүнд төрийн институтын дархлаа бий болох юм.
 
Хуралдааны төгсгөлд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Гэхдээ бид нэг зарчмыг тодорхой баримтална. Хууль бус агуулгатай тэмцэх нэрийн дор иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх болон хэвлэл мэдээллийн редакцын хараат бус байдалд хууль бусаар халдаж болохгүй. Төрийн зохицуулалт нь үзэл бодлыг хянах бус, харин хуулиар хориглосон тодорхой үйлдэл, гэмт хэрэг, зөрчил, хүүхдийн эрхэд халдсан агуулгыг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцоход чиглэнэ.
2741cc21fc7448bf8aaf3f65813175c1
“Хортой агуулга” гэсэн ерөнхий, тодорхойгүй ойлголтыг иргэний шүүмжлэл, өөр байр суурь, хэвлэл мэдээллийн хууль ёсны үйл ажиллагааг хязгаарлах үндэслэл болгож болохгүй. Хязгаарлалт бүр хуульд тодорхой заасан үндэслэлтэй, зайлшгүй шаардлагатай, зорилгодоо нийцсэн, хүний эрхийн баталгааг хангасан байна. Үүний зэрэгцээ хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, хүүхэд хамгааллын шаардлага, насны баталгаажуулалт, эцэг эхийн хяналт, цахим платформын хариуцлага, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ёстой. 
 
Өнөөдрийн шуурхай хуралдаанаар нөхцөл байдлыг бодит баримтад үндэслэн үнэлж, байгууллага бүрийн чиг үүргийг тодорхой болгож, хэрэгжих боломжтой, хугацаа, хариуцах эзэн, үр дүнгийн шалгууртай арга хэмжээний төлөвлөгөө гаргана” гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.