COP17 бага хуралд дэлхийн 190 гаруй улс орны төлөөлөл оролцоно

COP17 бага хуралд дэлхийн 190 гаруй улс орны төлөөлөл оролцоно
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бөгөөд энэ нь манай улсын зохион байгуулж буй байгаль орчны салбарын хамгийн том олон улсын арга хэмжээ юм.
a3d2599a506e4448b287542c36f92cac
 
UNCCD COP17 бага хуралд дэлхийн 190 гаруй улс орны Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааны дараагийн зорилт, бодлого, шийдвэрийг тодорхойлох юм.
Айлчлалын хүрээнд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад COP17 бага хурлыг зохион байгуулах талбай, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бэлтгэл ажлын хэрэгжилт, дэд бүтэц, логистик, зочид төлөөлөгчдийг хүлээн авах зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, холбогдох албаныхантай санал солилцов.
 
Түүнчлэн хурлыг олон улсын жишигт нийцүүлэн, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан "ногоон" зохион байгуулалтаар өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч талуудын үр дүнтэй оролцоог хангах чиглэлээр санал, зөвлөмжөө өглөө. 
4af3f777646a48e4985b689b3add46fe
 
Хатагтай Ясмин Фуад Монгол Улс COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимтэй, зохион байгуулалттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон хамтран ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамтрагч талуудад талархал илэрхийллээ.
4617b1da71874085871492dcc30887f8
UNCCD COP17 бага хурал нь Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, тогтвортой газрын менежментийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилга, сайн туршлагаа дэлхий нийтэд танилцуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.