Киришима Б.Лхагвасүрэн башёг тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Нагояа башёгийн долоо дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

37abc8d0a7b84c239a092a6679f9685d

Нэг ч унаагүйгээр башёг ганцаараа тэргүүлж байсан Украин бөх Шиши долоо дахь өдрийн барилдаанд өвдөг шороодлоо.

Ёкозүна цолны төлөө зүтгэж буй Озеки Киришима Б.Лхагвасүрэн долоо дахь өдрийн барилдаанд Сэкивакэ Котошёохотой маш хүнд барилдаан хийлээ. Барилдааны эхэнд Киришима дохёоны ирмэг рүү шахагдсан ч зүүн гараараа барьц авч чадсанаар барилдааныг эргүүлж, улмаар баруун талаараа давуулж шидэн (уватенагэ) ялалт байгуулав. Тэрээр тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдлээ.

Өмнөх өдрүүдэд хоёр унаад байсан Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн энэ өдрийн хамгийн сүүлийн барилдаанд Маэгашира 3 Хирадоүмиг угтан барилдав. Тэрээр өрсөлдөгчийнхөө хүчтэй дайралтыг тогтоон, баруун гараараа сугадсан барьцнаас сэжиж эргүүлэн шидэх (сүкүинагэ) мэхээр 5 дахь ялалтаа авлаа.

Долоон өдрийн дараах байдлаар Озеки Киришима нарын долоон бөх тус бүр зургаан даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байна. 

Башёг тэргүүлэгчид

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.