Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ
Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудал Япон улсын Нагано мужийн Мацумото хот-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгийг амжилттай хүлэээж авлаа.
Энэхүү нислэгээр Монголын үзэсгэлэнт говь нутагт аялах зорилготой Японы 80 гаруй жуулчин хүрэлцэн ирсэн байна.
Өчигдөр оройн 19:00 цагийн үед Даланзадгад сум орчимд салхи ширүүсэж, шороон шуургатай, бороо орсон цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэн хэдий ч “Hunnu Air” компанийн агаарын хөлөг аюулгүй газардаж, анхны олон улсын нислэгийг амжилттай хэрэгжүүлжээ.
"Гурвансайхан" нисэх буудал ийнхүү олон улсын нислэг хүлээн авснаар Өмнөговь аймаг гадаадын жуулчдыг шууд хүлээн авах боломжтой болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийг үе шаттайгаар тогтмол хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.