Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23...+25 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:   Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.Өдөртөө +23...+25 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.Өдөртөө +22...+24 градус дулаан байна. 

05 цагт Улаанбаатар: +12 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.