17 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн баяр наадмаас 84 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулжээ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21.5-д “Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна” гэж заасны дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага орон нутгийн баяр наадам зохион байгуулах хороодтой хамтран допингийн хяналтын ажиллагааг хэрэгжүүлсэн байна.
2026 оны долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд 17 аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүргийн баяр наадмаас нийт 84 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулжээ.
Эдгээрээс 68 сорьцын шинжилгээний хариу 2026 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 23 цагт МҮБХ болон Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад цахим шуудангаар ирсэн байна.
Одоогийн байдлаар Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг болон Багануур, Багахангай дүүргийн сорьцын хариу бүрэн ирсэн бөгөөд хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Харин Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий аймаг болон Налайх дүүргийн нийт 16 сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.