Улаанбаатар Амазонс баг бүх багуудыг тэргүүлэн тоглоно

Улаанбаатар Амазонс баг бүх багуудыг тэргүүлэн тоглоно

Фиба 3x3 сагсанбөмбөгийн "Women's Series Jinan 2026" тэмцээн энэ амралтын өдрүүдэд (7-р сарын 18-наас 19-ний өдрүүдэд) БНХАУ-ын Шаньдун мужийн Жинан хотод анх удаа зохион байгуулагдаж байна. 

Энэхүү тэмцээнд Ази, Европын шилдэг 16 баг оролцож байгаа ба манай улсаас Улаанбаатар Амазонс тэргүүтэй гурван баг оролцож байна. Чансааны дагуу Улаанбаатар Амазонс баг тэмцээнд оролцож буй бүх багуудыг тэргүүлэн А хэсэгт Тайландын шигшээ баг болон Францын Парис багуудтай орсон байна.

Улаанбаатар Амазонс багийн тоглолтын хуваарь:

16:20 цагт Францын Парис багтай
18:10 цагт Тайландын шигшээ багтай

Харин Монгол улсын шигшээ багийн хувьд В хэсэгт Герман улсын шигшээ баг болон Японы Мицүбиши Электрик багуудтай орсон байна. 

Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүн

Монгол улсын шигшээ багийн тоглолтын хуваарь:

15:55 цагт Герман улсын шигшээ багтай
20:10 цагт Японы Мицүбиши Электрик багтай

Сүхбаатар багийн хувьд урьдчилсан шатнаас тоглолтоо эхлүүлэх ба БНХАУ-ын Янжин баг болон Тайландын Бангкок багуудтай хэсгийн шатны төлөөх тоглолтоо хийнэ. 

Сүхбаатар багийн бүрэлдэхүүн

Монгол улсын шигшээ багийн тоглолтын хуваарь:

12:00 цагт БНХАУ-ын Янжин багтай
12:50 цагт Тайландын Бангкок багтай тус тус тоглолх хуваарьтай байна. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.