Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний сорьцыг Герман улс руу хүргэжээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний сорьцыг Герман улс руу хүргэжээ

2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны нийт 80, 17 аймаг, алслагдсан гурван дүүрэгт зохион байгуулсан баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг орон нутгийн цагаар өчигдөр 19:30 цагт ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry)-д хүлээлгэн өгчээ.

Нийт 164 сорьцыг тээвэрлэх, лабораторид хүлээлгэн өгөх ажиллагааг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын хөндлөнгийн хяналтын дор явуулж, сорьцын бүрэн бүтэн байдал, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон олон улсын стандартын дагуу хангасан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.