Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

“Улсын цол олгох тухай” зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:

-40 сумнаас 37 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Ховд аймгийн “Уулсын мэргэчүүд” харваачдын холбооны харваач Балдаагийн Мөнхзоригт “Улсын онч харваач” цол,

-40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Говь-Алтай аймгийн Хантайшир зурхайн харваач Энхжаргалын Золбадрахад “Улсын гоц харваач” цол,

-40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Яруу сумын уугуул, Завхан аймгийн үндэсний харваачдын холбооны харваач Түдэвжамцын Эрболдод “Улсын гарамгай харваач” цол,

-40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” багийн харваач Хасагийн Болдбаатарт “Улсын даян мэргэн” цол,0bd5f170a900452e910e867292b2be77

aa2492c3150d4d44b8ff0704aa076f32

a4c21d66cc6f4725bd1665512b099ed0

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:

-40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Дундговь аймгийн “Их Мандал зурхай” харваачдын холбооны харваач Нямлхагвын Базаррагчаад “Улсын гоц харваач” цол,

-40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач Лувсанцэрэнгийн Мөнхзулд “Улсын гарамгай харваач” цол,

-40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Сүхбатын Тогоохүүд “Улсын мэргэн” цол тус тус олголоо.

4ed4a644c4e0486c9ec19622a83eef44

95a95b2656a44d5c8c96c0e0e49dff39

95136b22f42741fd8cf6d540e889f878

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.