NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ

NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ

БНСУ-ын Emart Inc компанийн PL брэнд болох No Brand Монголын жижиглэн худалдааны зах зээлд шинэ формат, шинэ худалдан авалтын туршлагыг нэвтрүүлж, Монгол дахь анхны салбараа нээлээ.

No Brand City Hall салбар нь Улаанбаатар хотын Яармагт, Шинэ хотын захиргааны баруун талд байрлах UB Autocom худалдааны төвд байрлаж байна.

No Brand нь бүтээгдэхүүний сав баглаа боодол, сурталчилгаа болон бусад илүүц зардлыг багасгаж, орц найрлага, чанар, хэрэглэгчийн бодит хэрэгцээнд илүү төвлөрсөн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хүргэдгээрээ онцлог. Өдөр тутмын хэрэглээнд нийцсэн энгийн, чанартай, ухаалаг сонголтуудыг нэг дороос санал болгосноор Монголын хэрэглэгчдэд шинэ сонголт, шинэ худалдан авалтын соёлыг хүргэхийг зорьж байна.

No Brand City Hall салбарын албан ёсны нээлтийн ёслолд Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жон Гвань болон БНСУ-аас хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.

Мөн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Скай Хайпермаркет ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг, БНСУ-ын Emart компанийн Гүйцэтгэх захирал Хан Чэ Янг болон бусад эрхэм хүндэт зочид, хамтран ажиллагчид нээлтийн түүхэн мөчийг хамтдаа хуваалцлаа.

d5e0665259b24c8a8b92dd8249ebffdb

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.