Бэлхэд баавгай үзэгдсэн гэх дуудлагаар ажиллахад баавгай биш нохой болох нь тогтоогджээ

Бэлхэд баавгай үзэгдсэн гэх дуудлагаар ажиллахад баавгай биш нохой болох нь тогтоогджээ

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 53 дугаар гудамж, Хүүхдийн тоглоомын талбайн дээд хэсэгт өнөөдөр өглөө эрт баавгай үзэгдсэн гэх дуудлага, мэдээлэл тус хорооны алба хаагчдад бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу Онцгой байдал болон цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулахад баавгай биш нохой болох нь тогтоогджээ.

Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчил, гамшиг, гал түймэр, аюулт үзэгдлийн талаар хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, 50,000 төгрөгөөр торгох хуультай байдаг аж. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.