Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид "Ногоон давааны тунхаг"-ийг баталлаа

Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид "Ногоон давааны тунхаг"-ийг баталлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо” ТББ, “Түмэн шувуут” ХК болон “Шим агро” ХХК хамтран сүүний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн бодлого, стратегийн чиглэлийг хэлэлцлээ. Салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилготой Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав.
2b6fa24e69444db99bdc4fddddc367a2
Арга хэмжээний үеэр оролцогчид туршлага судлах аялалд хамрагдаж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Шим Агро” ХХК-ийн сүүний үхрийн ферм болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Агро фийд” тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.
 
Тус арга хэмжээний үеэр фермерийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл ”Сүүний үхрийн аж ахуйн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж”, “Сүүний үхрийн аж ахуйгаас мах үйлдвэрлэх боломж”, мөн “Сүүний үхрийн аж ахуйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвүүдээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
8581420ee1f6446080eb3b2952e544f4
Зөвлөгөөн нь сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд мал үржил, генетикийн сайжруулалт, чанартай тэжээл, дэвшилтэт технологи, оновчтой менежментийн харилцан уялдаа чухал болохыг бодит жишээн дээр харуулсан арга хэмжээ боллоо. Мөн сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид, мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагуудыг нэг зорилгын дор нэгтгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ салбарын дэвшилтэт технологи, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдол үзүүлжээ. 
cc717c0a63924b4284cff2db1edc1ee4
Зөвлөгөөнд оролцогчид салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, сүүний үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, сүүний салбарын цаашдын хөгжлийн тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагааны зорилтуудыг тодорхойлсон “Ногоон давааны тунхаг” бичгийг боловсруулан санал нэгтэй баталж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлэхээр тогтлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.