Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд 2,4 тэрбум төгрөгийн зээл олгоно

Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд 2,4 тэрбум төгрөгийн зээл олгоно
ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/320 дугаар тушаалаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн (мах, махан бүтээгдэхүүн болон ноос, ноолууран бүтээгдэхүүнээс бусад) үйлдвэрлэн экспортод гаргаж буй Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
3ab96e14275943d898bf4a83ab729f7d
240c7fda8a23487783ab8457b102a89e
Хөдөө аж ахуйн гаралтай, үнэ цэнд хүрэхгүй байгаа түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж эхэлсэн бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 2026 оны есдүгээр сарын 02-ноос 10 дугаар сарын 01-ний хооронд 30 хоногийн хугацаанд цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар хүлээн авсан.
49835b88989a4eda82b64eba1f605ba4
Бичиг баримт бүрдлийн эхний шатанд тэнцсэн аж ахуй нэгжүүдэд өнөөдрөөс эхлэн (2026.10.08) нарийвчилсан шатны үнэлгээ хийж эхэллээ. Нарийвчилсан үнэлгээний шатанд төслийн бодит байдлыг онооны системээр үнэлэн дараагийн шатанд шилжүүлнэ.
7f6f345082a143c782fde4ccb5650e8f
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.