ЦЕГ: Монгол, Хятад иргэд хоорондоо маргалдсан. Зодсон асуудал тогтоогдоогүй
Хятад иргэд Монгол иргэнийг зодсон гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас дараах тодруулгыг өглөө.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын ажил дээр Хятадууд ирж дарамталсан” гэх гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тухайн асуудалтай холбоотой бусдын биед халдаж, зодсон асуудал тогтоогдоогүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.