БОУАӨЯ: Эрсдэлтэй нөхцөлд цагдаагийн хяналт дор баавгай агнах зөвшөөрөл олгосон

БОУАӨЯ: Эрсдэлтэй нөхцөлд цагдаагийн хяналт дор баавгай агнах зөвшөөрөл олгосон

Баавгай суурьшлын бүсэд үзэгдэх нь эрс нэмэгдлээ гэх мэдээлэл энэ оны долоодугаар сараас хойш олон нийтийн сүлжээнд явж эхэлсэн.

Өчигдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын БЗД-ийн нутаг дэвсгэрт баавгай нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Үүнд, БОУАӨЯ-наас "тухайн хэрэг болсон газарт өндөржүүлсэн бэлэн байдал хэвээр байгаа" гэсэн мэдээлэл өглөө. 

Мөн салбар яамнаас Амьтны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор иргэн хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор Дархан-Уул аймагт гурав, Сэлэнгэ аймагт гурав, Хөвсгөл аймагт гурав, Хэнтий аймагт зургаа, Увс аймагт гурав, Завхан аймагт гурав, Төв аймагт гурав, Нийслэлийн байгаль орчны газарт гурав, Булган аймагт гурав буюу нийт есөн аймаг, нийслэлд нийт 30 хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор эрсдэлтэй нөхцөлд тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосон байна.

Одоогийн байдлаар Хэнтий, Увс, Хөвсгөл, Нийслэл, Төв аймагт нийт есөн баавгайг цагдаагийн хяналт дор гүйцэтгэсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.