МУГТ Л.Энхрийлэн, Б.Ганхайч нарын дэлхийн медальтнууд өнөөдөр зодоглоно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр манай улсаас дэлхийн медальтнууд болох МУГТ Л.Энхрийлэн, Б.Ганхайч нарын гурван бөх хүч үзнэ. 

cd77f0a0ba264eaa8398f6b6fbb160be

Эхний гурван өдрийн дараах байдлаар буюу хөнгөн зургаан жинд Япон улсын баг, тамирчид таван алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ-д оролцож буй 93 орныг медалийн чанараар хол тасархай тэргүүлж байна. 

Өнөөдөр (10 сарын 7) эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанууд явагдах ба энэ өдөр зодоглох монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Эрэгтэйчүүдийн -81кг жинд:

ОУХМ О.Шинэбаяр А хэсгийн эхний тойрогт Словенийн Херкович Нийстэй хүч үзэх оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн А хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -81кг жингийн А хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -63кг жинд:

Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Ганхайч А хэсгийн эхний тойрогт гоц мөргөсөн ба удаах тойрогт Герман болон дүрвэгсдийн багийн тамирчдын хэн ялсантай нь барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн А хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -63кг жингийн А хэсгийн оноолт

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн С хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж улмаар Испани болон Алжирын бөхчүүдийн хэн ялсантай нь барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн С хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -63кг жингийн С хэсгийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.