Ой, хээрийн хоёр түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Булган аймгийн Сайхан суманд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 62 дугаар анги, хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн 0198 дугаар анги, сумын мэргэжлийн анги, тухайн газар нутагт зорчиж явсан иргэд оролцож байна.
Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул намрын хуурайшилттай энэ өдрүүдэд ой, хээрт явахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас иргэдэд анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.