"Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж өгнө" гэж иргэдийг залилах тохиолдол бүртгэгдэж байна

"Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж өгнө" гэж иргэдийг залилах тохиолдол бүртгэгдэж байна
1008 айлын орон сууцны түрээслээд өмчлөх сонгон шалгаруулалт 2026 оны 10 дугаар сарын 10-24-ны өдөр хүртэл үргэлжлэх товтой байсан ч сонгон шалгаруулалт хойшилсон. Одоогоор сонгон шалгаруулалт эхлэх өдрийг албан ёсоор хараахан зарлаагүй байгаа юм. “Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулж өгнө” гэх худал мэдээлэл түгээж, иргэдийг залилах тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
 
Тодруулбал, “Солонго-1,2” орон сууцны төсөлд хамруулж өгнө, квот гаргаж өгнө, материал бүрдүүлж өгнө, сонгон шалгаруулалтад тэнцүүлнэ гэх зэргээр иргэдийн орон сууцтай болох хүсэл, хэрэгцээг ашиглан залилан мэхлэх эрсдэлтэй байна.
 
Тус төслийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг тогтоосон шаардлага, шалгуурын дагуу E-Mongolia системээр цахимаар хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалтын үр дүнд аливаа этгээд нөлөөлөх боломжгүй юм. 
 
Иймд цахим орчин дахь энэ төрлийн зар, мэдээлэлд болгоомжтой хандаж, хэн нэгэнд урьдчилгаа төлбөр болон бусад хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байх, мэдээллийг зөвхөн албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч нягтлахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.