Агнасан баавгайн гэдэснээс хүний цус илэрсэн байж болзошгүй, нарийвчлан шинжилж байна
БЗД-ийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гол Бурхантын ам гэх газар 2026 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө хүрэн баавгай айл руу дайрч, нэг хүн амь насаа алдаж, нэг хүн шархадсан.
Улмаар мэргэжлийн байгууллагууд баавгайг олж тухайн өдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 08-ны 22 цагийн орчимд устгаж, баавгайн эд эрхтнийг шинжлүүлэхээр шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлээд байсан юм. Эхний хариу гарч, агнасан баавгайн гэдэснээс хүний цус илэрч, нарийвчилсан шинжилгээг эхлүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.