🔴“Оюутолгойн ногдол ашгийг иргэд дансандаа авья” жагсаал болж байна

УИХ-ын гишүүн асан Г.Уянга, сэтгүүлч Б.Отгон, иргэн Г.Баасан нарын санаачлан зохион байгуулж буй “Оюутолгойн ногдол ашгаа иргэн бүр дансандаа авъя” сэдэвт бүх нийтийн жагсаал өнөөдөр /2026.10.14/ эхэллээ.

Тэд манай улсад 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Ингэснээр ийм их баялагтай оронд амьдарч байгаагаа мэдрэх хэрэгтэй гэж үзэж байна.

Жагсаалын үеэр дээрх шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үеэр иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ залуус нэгдэх хэрэгтэй байгааг онцолж, Оюутолгойн ногдол ашиг хүртэх хүртлээ тайван замаар жагсаалыг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.