“PHYSICAL: ASIA”-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай 10 баримт

“PHYSICAL: ASIA”-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай 10 баримт

"ТОМБАЯР"-аар дүүрсэн, инээд хөөр цалгисан сайхан долоодугаар сарын 07-ны өдөр ARA FESTIVAL дээр өрнөлөө. 

Хамгаас хүчирхэг хэрнээ хамгийн цайлган Eddie Jo Williams хайртай гэр бүлийн хамт ARA FESTIVAL-г зорин ирж, амралтын өдрүүдээ Арын сайхан хангайг бишрэн, ая тухтай, ая дуутай өнгөрүүлж байна. Хайртай үзэгч, дагагч нар нь ARA FESTIVAL дээр амжиж ирээд, хайртай тамирчинтайгаа уулзаад аваарай.

“PHYSICAL: ASIA”-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай 10 баримт

1. Дэлхийн дээд амжилтын эзэн

Тэрбээр 194 см өндөр, 190 кг жинтэй бөгөөд “World’s Strongest Man-2025” тэмцээнд “Hercu-les Hold” төрөлд 159 кг жинтэй хоёр аварга баганыг нэг минут 22 секундын турш тогтоон барьж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ.

2. Түүний хань Ханна

Аварга биет хүчтэний ар талыг авч явдаг насан туршийн хань, халамжит гэргийг нь Ханна Уильямс гэдэг. Түүний гэргий мөн хүндийн өргөлтийн тамирчин юм байна.

3. Австралийн хоёр удаагийн “Хамгийн хүчтэй эр”

Эдди нь 2017 болон 2018 онуудад дараалан Австралийн хамгийн хүчтэй хүнээр тодорч байсан мэргэжлийн “Strong-man” тамирчин юм.

4. Гурван хүүхдийн бахархалт аав

Эдди бол гурван хүүхдийн аав юм. Тэрбээр Никсон, Ноа гэх хоёр хүү, Исла хэмээх нэг охинтой. Хүүхдүүд нь түүнийг дэлхийн “хамгийн зөөлөн сэтгэлтэй аав” хэмээн дууддаг байна.

5. Тэнгэр элч шиг хоолойтой “Хуримын дуучин”

Эдди хүчний спортоор хичээллэхээсээ өмнө 10 жилийн турш хуримын дуучин, жүжигчин хийж байсан уянгалаг хоолойтой, мэргэжлийн дуучин юм.

6. “АРА ФЕСТИВАЛЬ 2026”-ИЙН АЛБАН ЁСНЫ ЭЛЧ

Тэрээр энэ зуны хамгийн том, хамгийн урт үргэлжлэх “АРА Фестиваль 2026”-ийн албан ёсны элчээр сонгогдсон бөгөөд долоодугаар сард гэр бүлийнхээ хамт Монголд зусах юм.

7. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн туслах

Тэрээр Австрали улсдаа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилготой олон ажлыг санаачлан хийдэг.

8. Том биетэй загвар өмсөгч

Түүний ер бусын том, булчинлаг бие галбир загварын ертөнцийнхний хараанд өртөж, хувцасны алдартай брэндүүдийн загвар өмсөгчөөр ажилладаг.

9. Түүний Монгол нэр: Томбаяр

Улсын арслан Б.Орхонбаяр Эддиг “Томбаяр” нэрээр дуудах болжээ. “Том” буюу Эддигийн бие бялдрыг, “Баяр” буюу түүний үргэлж инээмсэглэж, эерэг энерги түгээж явдаг зан чанарыг бэлгэдсэн байна.

10. Монгол даагатай Эдди

АРА Фестивалийн хамт олны зүгээс Эддид хурдан удмын Монгол даага бэлэглэсэн байна.Эдди туйлын их баярлаж, “Би одоо Монголд өөрийн гэсэн морьтой боллоо” гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.