Нийслэлийн онцгой комисс 12 цагт хуралдана
Нийслэлд их хэмжээний усархаг бороо орсны улмаас зарим хэсэгт үер бууж, далан хальсан асуудал үүсээд байна. Тухайн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссыг өнөөдөр 12:00 цагаас хуралдуулахаар болсныг хотын дарга Б.Пүрэвдагва хэллээ.
Одоогоор үерийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ үеэр үер, усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодизи усны барилга байгууламжийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтарсан мэдээлэл хүргэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.