🔴“100 чөлөөлөлт” олон жил гацсан асуудлуудад шийдэл гаргав

AI хөрвүүлсэн
🔴“100 чөлөөлөлт” олон жил гацсан асуудлуудад шийдэл гаргав

Засгийн газар байгуулагдсанаас хойших эхний 100 хоногт олон жил шийдэгдээгүй байсан томоохон асуудлуудыг эцэслэн шийдвэрлэж, “100 чөлөөлөлт”-ийн тайлангаа танилцууллаа.

Энэ хугацаанд татвар, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, Монгол Улс анх удаа хагас хуримтлалын тэтгэврийн тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэв. Мөн төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр ашиггүй ажилласан 14 компанийг татан буулгаснаар 67 тэрбум төгрөг хэмнэжээ.

Бизнесийн орчныг дэмжих хүрээнд 41 төрлийн тусгай зөвшөөрлийг цуцалж, зөвшөөрлийн хугацааг 10 жил болгон сунгасан байна. Түүнчлэн татвар, нийгмийн даатгалын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг өөрчилж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлжээ. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд ирэх есдүгээр сарын 1-нээс нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэтгэврийн зөрүүг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Мөн 17 жилийн турш үргэлжилсэн “Оюу Толгой”-н хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 12.5 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлснийг онцоллоо. Үүнээс гадна зэс хайлуулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, хурдны зам зэрэг томоохон төслүүдийн хэрэгжилт урагшилж байгаа бөгөөд эрчим хүч, шатахууны хангамжийг тогтвортой байлгах чиглэлд тодорхой ахиц гарсан талаар мэдээлэв.

Засгийн газар дараагийн 100 хоногт төсвийн шинэчлэл, төрийн өмчийн бүрэн тооллого, эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд 20 минут
За нэг их бодитой юм алга даа. Хэдэн ТҮЦ чөлөөлөгдөх шив.