Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ.
Энэ жил Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн 350 харваач онч мэргэнээ сорьж байна. Урианхай сурын сурыг Монголын хамгийн өвөг харваа хэмээдэг бөгөөд эрт үеэс дайн тулаангүй энх амгалан цагт монгол баатар эрчүүд сур, чөдрөө зангидан харваж наадаж байснаас урианхай сурын харваа эхтэй гэж үздэг байна.
Зөвхөн эрчүүд харвадгаараа онцлогтой сурын энэхүү төрөлд түрүүлсэн харваачийг 10 сая төгрөгөөр мялаах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.