Дэлхийн чансааны оноо олгох ширээний теннисний тэмцээн Монголд анх удаа болно

Дэлхийн чансааны оноо олгох ширээний теннисний тэмцээн Монголд анх удаа болно

Монголын ширээний теннисний холбооны хүсэлтийн дагуу Олон улсын ширээний теннисний холбооноос дэлхийн чансааны оноо олгох өсвөр болон залуучуудын олон улсын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.

Ширээний теннисний спортын хувьд дэлхийн чансааны оноо олгох энэхүү тэмцээнүүдийг эх орондоо анх удаа хүлээн авч байгаа нь салбарын хөгжилд чухал үйл явдал болж байна. Тэмцээнээр дамжуулан Монголын ширээний теннисний хөгжлийг олон улсад сурталчлахын зэрэгцээ үндэсний тамирчдын ур чадварыг дэлхийн тавцанд харуулах боломж бүрдэх юм.

Тэмцээнд ширээний теннисний спортоор дэлхийд тэргүүлэгч орнууд болох БНХАУ, Япон, Сингапур, БНСУ, ХБНГУ, Тайвань, Энэтхэг, Австрали, Нидерланд зэрэг 30 гаруй орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Урьдчилсан байдлаар нийт 700 гаруй зочин, төлөөлөгч Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болжээ. Өсвөрийн ангиллын тэмцээн энэ сарын 14-17-ны өдрүүдэд, залуучуудын ангиллын тэмцээн 19-23-ны өдрүүдэд -т зохион байгуулагдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.