Туул голд хоёр хүүхэд живж амиа алджээ
Нийслэлийн хэмжээнд он гарсаар Туул голд усны ослын улмаас таван том хүн, хоёр хүүхэд амиа алдаад байна.
Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Яармагийн гүүрний хойд талд хүүхэд усанд живж алга болсон тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 18:29 цагт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, долоо болон 11 настай хоёр хүүхдийг осолдож нас барсан байдалтайгаар олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдүүдтэйгээ тогтмол холбоотой байж болзошгүй эрсдэлийн талаар анхааруулж байхыг зөвлөж байна. Мөн гол мөрөн, нуурын ойролцоо амарч, зугаалахдаа орчны нөхцөл байдлыг сайтар ажиглах, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.