БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
Зарим хүмүүс намайг айдасгүй гэдэг ч би үүнийг буруу дүгнэлт гэж хэлнэ. Би айдасгүй нэгэн биш зүгээр л АМЬДРАЛ хэмээх ИХ аяллаас СУРАЛЦАЖ, МЭДСЭН зүйл ихтэй хүн төдий. Уруудсан бол өгсөх зам заавал байдаг. Бас уулын хөндий гүн байх тусам оргил өөрөө өндөр болдог шүү дээ...…
номын хэсгээс
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном 7 дугаар сарын 4-нөөс эхлэн худалдаанд гарч эхлэх гэж байна. Хүнд амьдралаас ӨСӨН өндийж, өнөө цагийн дэлхийн шилдэг удирдагчдын нэг болсон түүний туулж өнгөрүүлсэн амьдралын сэтгэл хөдлөм түүхийг өгүүлэх энэхүү ном уншигч таны хүртээл болоход бэлэн болжээ.
Энэхүү ном нь БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа манай улсад хийж буй төрийн айлчлалын өмнөхөн хэвлэгдэн гарч буйгаараа олон талын ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж буй бөгөөд Үндэсний их баяр наадамд хүндэт зочноор оролцох ажээ.
Номыг 7 дугаар сарын 4-нөөс эхлэн зөвхөн Интерномын бүх салбараар худалдаалж эхлэх юм. Мөн, Наадмаас өмнө энэхүү холбоосоор бүртгүүлж, хот дотор хүргэлт хийлгэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.