Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам эхлэхэд тав хоног үлдлээ.
Энэ жил Их Монгол Улсын 820 жилийн түүхэн ой тохиож буй тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 1024 бөх барилдуулах шийдвэр гаргасан бөгөөд бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр эхэллээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.2 болон 9.5-т заасны дагуу барилдах бөх нь 16 насанд хүрсэн байх бөгөөд иргэний үнэмлэх, цолтой бөх нь цолны үнэмлэх зэрэг баримт бичигтэй өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай. Наадамд барилдах бөхчүүдийг Монгол бөхийн өргөөнд долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд 10:00-19:00 цагт бүртгэнэ.
Өсвөрийн барилдааны бүртгэл Монголын хүүхдийн ордонд маргааш 10:00 цагт эхэлнэ. Долоодугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 17:00 цаг хүртэл үргэлжлэх бүртгэлд цахим үнэмлэх, ИМонголиа системээс төрсний бүртгэлийн лавлагааны аль нэгийг, хоёр хувь цээж зурагтай ирэх шаардлагатай. Мөн заавал өөрийн биеэр бүртгүүлэх аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.