Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 2026 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхэллээ.
423e3df867c9430888fd831f4e8a8821
2e36b791452745bfb6817f6afbe8c4ba
 
Энэ жилийн өсвөрийн сурын харваанд 21 аймаг, есөн дүүргээс 420 харваач оролцож байна. 
06002914d42a4877b39e70200df4dcb5
 
Үндэсний их баяр наадмын сурын харваа дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.
 
-Долоодугаар сарын 5–6-нд-Өсвөрийн сурын харваа
-Долоодугаар сарын 7-нд-Урианхай сурын харваа
-Долоодугаар сарын 8-нд-Буриад сурын харваа
-Долоодугаар сарын 9–12-нд-Үндэсний их сурын харваа
 
Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 1700 харваач оролцохоор бүртгүүлжээ. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.