Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах ажлыг эрчимжүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах ажлыг эрчимжүүлнэ
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах асуудлыг төрийн бодлого, шийдвэрт суурилсан хандлагаар тусган хэрэгжүүлэхэд салбар дундын уялдаа, зохицуулалтаар хангахад Монгол Улсын Засгийн Газрын 2026 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн дугаар 232 тогтоолын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталсан.
 
Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад салбар дундын уялдаа холбоог ханган ажиллах, оновчтой төлөвлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зөв харилцах нийгэм сэтгэл зүйн онцлог, тэдний хөдөлмөр, боловсрол, хүртээмжийн асуудлаарх конвенцод тусгасан заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чадавхжуулах сургалтыг 2026 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 02-ны өдрүүдэд зөвлөлийн ажлын албанаас зохион байгууллаа.
72842c56d1ad41d2942e93c6833f190d
 
Сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл буюу 15 яамны Төрийн захиргааны удирдлагын газар болон харьяа байгууллагууд, салбар зөвлөл буюу Нийслэлийн засаг даргын тамгын газар, есөн дүүрэг, 21 аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтэн, гишүүд, төрийн бус байгууллагын нийт 200 гаруй албан хаагчид оролцлоо.
f8283ffb95234c1eb877bcb6bbe3c14a
 
Сургалтаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хуулийн хэрэгжилтийг хангахад салбар дундын анхаарах асуудлыг хэлэлцэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймаг, орон нутагтаа манлайлан ажиллаж, хамтын ажиллагааг сайжруулах талаар мэдээлэл солилцож, арга зүйд суралцлаа.
52cf7d25aecc4f7abc30c16bb968acb4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.