“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хэлтсийн дарга “Өгөөж гурил” ХК-д давуу байдал олгосон уу

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хэлтсийн дарга “Өгөөж гурил” ХК-д давуу байдал олгосон уу

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид шалгаад гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болжээ.

Тус компанийн Санхүү, удирдлагын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мягмарбаяр нь ямар ч эдийн засгийн тооцоо, төлөвлөлтгүйгээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Даваасамбуугийн эзэмшлийн “Өгөөж гурил” ХК-д давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан аж.

Бидэнд олдсон мэдээллээр “Өгөөж гурил” ХХК-иас ирүүлсэн төмрийн хүдэр тээвэрлэх гэрээний үнэ тарифт нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн 2023 оны сүүлчээр баталгаажуулсан гэнэ. Ингэснээрээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д 539.2 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгуулсан юм байна.

Б.Мягмарбаярт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ынхан дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсэн гэнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.