ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хөдөлмөрийн баатар ахмадуудтай уулзаж, салбарын хөгжлийн асуудлаар санал солилцов

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хөдөлмөрийн баатар ахмадуудтай уулзаж, салбарын хөгжлийн асуудлаар санал солилцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат салбарын Ахмадын холбоонд бүртгэлтэй 12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр сайд Ц.Идэрбат салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын түүхийг бүтээлцсэн Хөдөлмөрийн баатрууддаа талархал илэрхийлж, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал”хөдөлгөөний талаар мэдээлж, “Нутагтаа эзэн 100:1000” төсөл, “Арьс шир-Баялаг” санаачилгын хэрэгжилт, зорилгыг танилцуулж, ахмад баатруудын санал, зөвлөмжийг сонслоо.e334d76a043843e782c77f484f3f56cf

Хөдөлмөрийн баатрууд салбарын аливаа шинэчлэл, санаачилга нь мэргэшсэн хүний нөөцөд тулгуурласан тохиолдолд үр дүнд хүрдэг болохыг онцолж, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхийн тулд боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих, эрдэмтэн, судлаачдын бүтээл, санал зөвлөмжийг бодлого боловсруулах түвшинд ашиглах, өнгөрсөн туршлага, түүхээс суралцах нь чухал гэдгийг тэмдэглэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.