Наадмын өдрүүдэд Хятадттай хиллэдэг 11, ОХУ-тай хиллэдэг таван боомт амарна

Наадмын өдрүүдэд Хятадттай хиллэдэг 11, ОХУ-тай хиллэдэг таван боомт амарна

Хил хамгаалах байгууллагаас боомтуудын энэ сард ажиллах болон түр амрах цагийн хуваарийг танилцууллаа.

10 хоногийн дараа эхлэх Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмаар “Чингис хаан олон улсын нисэх буудал дахь агаарын боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллана. Мөн АлтанбулагЭрээнцав, Ханхын авто замын боомт баяр наадмын өдрүүдэд амрахгүй, хэвийн ажиллах юм.

ОХУ-тай авто замаар хиллэдэг найман боомтын гурав нь ажиллаж, тав нь энэ сарын 10-15-нд амрах аж. Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Арцсуурь, Тэс, Цагааннуур, Боршоо, Ульхан гэсэн таван боомт амарна.

Харин баяр наадмын өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг Даян, Ханги, Булган, Хавирга, Замын-Үүд, Бургастай зэрэг 11 авто замын боомт долоодугаар сарын 11-15-нд хуваарь гарчээ. Харин Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.