Чехийн төр, хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авлаа

Чехийн төр, хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авлаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Болормаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Чехийн төр, засаг, бизнес, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын төлөөллийг хүлээн авах арга хэмжээг зургаадугаар сарын 29-нд Прага хотноо зохион байгууллаа.

9d02cd5943b0450c811cc02be9ba2bb6

Элчин сайд Б.Болормаа энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсэн нь хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлсэн онцгой үйл явдал болсныг онцлов.

Тэрбээр Чех Улсад 15 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч үүний дөрвөн мянга нь хүүхдүүд байгааг дурдаад ард иргэдийн харилцаа нь хоёр орны хамтын ажиллагааны хамгийн бат бөх гүүр гэдгийг тэмдэглэлээ.

Мөн Монгол Улс нь Чехийн хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг Азийн бүс нутагт тэлэх найдвартай түнш болох боломжтойг онцолсон байна. Чехийн Гадаад хэргийн дэд сайд Марье Шатардова хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийг дурдан, цаашид нийтийн тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, батлан хамгаалах, нисэх болон ойн аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж байгааг хэлэв.

d58e0642391d471e8abfd9f4da71dfec

Арга хэмжээнд Чехийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл зэрэг 70 гаруй зочин оролцсон бөгөөд морин хуур, хөөмийн тоглолт, монгол үндэсний зоог болон “Amazing Mongolia” гэрэл зургийн цомгийг толилуулжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.