Монгол Улс Азийн залуу манлайлагчдын хамтын ажиллагааг дахин удирдана
Улаанбаатар хотноо Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын буюу ICAPP-ын Байнгын Хорооны 45 дугаар хуралдаан боллоо.
Энэ удаагийн хуралдааны хүрээнд ICAPP Youth Wing-ийн удирдлагын шилжилтийг хийхээр болж, Монгол Улс тус залуучуудын байгууллагын удирдлагыг үргэлжлүүлэн хариуцахаар шийдвэрлэв.
Тодруулбал, Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Acting Chair-аар ажиллахаар болж байна. Өмнө нь тус байгууллагын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал амжилттай ажиллаж байсан бөгөөд түүний санал болгож, дэмжсэний дагуу Б.Баттүшиг уг үүргийг үргэлжлүүлэн хүлээн авч байгаа юм.
ICAPP нь Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улсын 350 гаруй улс төрийн нам, байгууллагыг нэгтгэдэг. Байнгын Хороонд нь сайд, дэд сайд, парламентын гишүүд болон улс төрийн намуудын удирдах түвшний төлөөлөл багтдаг нь тус байгууллагын бүс нутгийн нөлөө, ач холбогдлыг илтгэнэ.
Монгол Улс ICAPP Youth Wing-ийн удирдлагыг хоёр дахь удаагаа дараалан хэрэгжүүлэх болсноор Азийн залуучуудын улс төрийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, манлайллын чиглэлд идэвхтэй байр сууриа хадгалах боломжтой болж байна.
Б.Баттүшигийн шинэ албан үүргийн гол чиглэл нь залуу үеийн манлайллыг дэмжих, улс төрийн намуудын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.