Нийслэлийн хэмжээнд 317 мянган бог малыг дархлаажуулах ажил үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд 317 мянган бог малыг дархлаажуулах ажил үргэлжилж байна
 
Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/928 тоот захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. 
 
Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамтарсан бүрэлдэхүүн 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчиж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийнэ.
 
Түүнчлэн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг гаргах, хүнсний зах, худалдааны төв болон мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалт шинжилгээг хийж, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулан ажиллах юм. Нийслэлийн хэмжээнд 317 мянган бог малыг дархлаажуулах ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.