“Ардын нам-Ард түмэндээ” аян Заамар суманд үргэлжиллээ

“Ардын нам-Ард түмэндээ” аян Заамар суманд үргэлжиллээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мандхай нараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар суманд ажиллалаа.

117f1c9f830841b7bc33434e798d1774

841c6031bbe5414d9bcaa72caab2cddf

Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын намын “Е-4 стратеги”, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, E-nam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, тэтгэвэр, төрийн үйлчилгээний хүртээмж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар санал хүсэлтээ илэрхийлэв. Ажлын хэсгийн зүгээс Заамар сумын иргэд, намын гишүүд, ахмад гишүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийллээ.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэд, намын анхан шатны гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсож, тэдний санал санаачилгыг намын бодлого, шийдвэрт тусгах зорилгоор орон даяар үргэлжилсээр байна.

316ecf9ea7914c748373616680930afa

6ef44680b56a40eba8ec1dfd4eebf244

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.