Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын AFAD байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын AFAD байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Туркийн Гамшиг, Онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-т ажиллаж, гамшгаас хамгаалах тогтолцоо, аврах ажиллагааны техник технологи, сургалт бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

f6a9f3783a964c84a584907027b9ac57

700c8dde3f6c4af6870a5280198c13d6

Айлчлалын үеэр талууд гамшгийн эрсдэлийн удирдлага, аврах ажиллагааны стандарт, хууль эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх тогтолцооны талаар туршлага солилцов. Мөн эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглагдаж буй орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хэрэглээтэй танилцсан байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Туркийн Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж буй зарим техник, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үе шаттайгаар нэвтрүүлэх боломжийг судалж буйгаа илэрхийлжээ.

2ba5b5ff1595498c99c2281bd2dea52b

cdfae4de942c49c09599562c3a5c9cb8

Түүнчлэн Монголын онцгой байдлын алба хаагчдыг Турк Улсад мэргэжлийн сургалт, дадлага сургуулилтад хамруулах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон байна. Талууд цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох, сургалт дадлагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.