Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг нутагшуулахад Турк Улстай хамтран ажиллана

Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг нутагшуулахад Турк Улстай хамтран ажиллана

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад ажиллах үеэрээ Аж үйлдвэр, технологийн дэд сайд Оруч Баба Инан болон үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзжээ.

e3d614cb927b4b8c915f09927b5737b2

Тэрээр Турк Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа Туркийн дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн туршлагыг нутагшуулах асуудлаар ярилцсан байна. Үүнд Хархорум хотын бүтээн байгуулалт, эдийн засгийн тусгай бүсэд хамтран цогц үйлдвэрлэл хөгжүүлэх боломжуудын талаар өргөн хүрээнд авч үзэж байна. 

БНТУ-ын Аж үйлдвэр, технологийн дэд сайд Оруч Баба Инан Монгол Улсын хэрэгжүүлж буй Хархорум хотын төсөл, дэд бүтцийн хөгжил болон арьс ширний үйлдвэрлэлийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцолжээ. Тиймээс туршлага солилцож, төсөл хөтөлбөрүүдийг судалж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээ илэрхийлсэн байна.

76c44e73c50c46c98e6cd716b2a4544d

Мөн Шадар сайд Н.Номтойбаяр Туркийн арьс ширний аж үйлдвэрийн бүсэд ажиллажээ. Тус бүс  байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж, хаягдал боловсруулах шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж чадсан бөгөөд 1000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 40 мянга орчим ажилтантай бөгөөд ус цэвэршүүлэх болон биогаз үйлдвэрлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.