"Хамтдаа хөгжье" өдөлөг зохин байгуулагдлаа

"Хамтдаа хөгжье" өдөлөг зохин байгуулагдлаа
Сүхбаатар дүүргийн Жендэрийн салбар хорооноос эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах стратеги төлөвлөгөөний хүрээнд Цагдаагийн газартай хамтран “ХАМТДАА ХӨГЖЬЕ” өдөрлөгийг зохион байгуулжээ. 
 
Тус өдөрлөгөөр “Таны ирээдүй таны гарт” сэдвээр лектор Д.Ганзориг, "Хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжье" сэдвээр лектор С.Даваасамбуу нар лекц уншлаа. Мөн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийж, бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах, тоон гарын үсэг олгох, хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд төсөл хөтөлбөрийн талаар болон нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж тогтоолгохтой холбоотой мэдээлэл зөвлөгөө өгөв.
d7cb2e2fab354e90953f034b6ecddd90
ef615dc8d04e46d18082ae66a21b9075
Өдөрлөгөөр ажил олгогч хоёр байгууллагын сул чөлөөтэй ажлын байрыг танилцуулж, мэргэжил олгох сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж, Job center төвөөс хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгчээ.  Энэхүү үйл ажиллагаанд нийт 70 гаруй иргэн оролцсон байна. 
e0ede548478544acb9707118fddec320

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.