Хойд бүсийн хурдан морины уралдааныг цуцаллаа
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 07 дугаар хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Урьдчилан сэргийлэх үүднээс зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар тус аймаг руу мал, амьтан нэвтрүүлэхийг хориглоод байсан юм.
Өнөөдрийн байдлаар улсын баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдэж, халдварын нөхцөл байдал эрсдэлтэй түвшинд байна. Хөвсгөл аймаг нь мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутаг бөгөөд энэхүү статусыг хадгалан хамгаалах нь чухал.
Иймд халдварт өвчин тархах эрсдэлийг бууруулах, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, уяачдын хөдөлмөрийг эрсдэлд оруулахгүй байх үүднээс долоодугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах байсан Хойд бүсийн хурдан морины уралдааныг цуцлах шийдвэрийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос гаргалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.