Сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ
Монгол Улсын 2026 оны Сумо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа "Сүлд" биеийн тамир, спорт хорооны тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.
Тэмцээнээс -85 кг-ын жинд Сүлд спорт хорооны тамирчин, дэд ахлагч Б.Батбаяр Алтан медаль, -100 кг-ын жинд Цагдан хорих 461-р хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Мягмар Алтан медаль, -100 кг-ын жинд Сүлд спорт хорооны тамирчин, ахлагч Э.Мөнх-Эрдэнэ Хүрэл медаль, -115 кг-ын жинд Сүлд спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Б.Бадрал Алтан медаль, -115 кг-ын жинд Цагдан хорих 461-р ангийн хамгаалалтын ажилтан Э.Өлзийбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр "Сүлд" биеийн тамир, спорт хорооны баг тамирчид амжилтаараа тэргүүлэн, багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн амжилттайгаар оролцлоо. Албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн баг тамирчдадаа халуун баяр хүргэе!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.