Алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан өрөөтэй боллоо

Алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан өрөөтэй боллоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын алба хаагчдын санаачилга, дэмжлэгээр “Хүүхдийн өрөө”-г шинээр засварлан тохижууллаа.
 
Энэхүү өрөөг тохижуулснаар алба хаагчид хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовохгүйгээр ажлаа үр бүтээлтэй гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна. Мөн хүүхдүүд цэцэрлэг, сургуулиа тараад тухтай орчинд хичээлээ давтах, үе тэнгийнхэнтэйгээ тоглож наадах, цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжтой боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.