“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх, жендэрийн тэгш байдал” сэдэвт сургалт үргэлжилж байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах байгууллагад хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих” төслийн хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх, жендэрийн тэгш байдал” сэдэвт сургалтад харьяа хотын бүсийн салбар нэгжийн 40 алба хаагчийг хамруулан 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2 хоногийн хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын байранд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар алба хаагчдын хүний эрхийг хангах, хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй, эрх тэгш оролцоог дэмжсэн хандлага, ур чадварыг дээшлүүлэн, хүний эрхэд суурилсан соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.