МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан С.Дэмбэрэл өвчний улмаас таалал төгсжээ
УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан, Монгол Улсын Гавьяат Эдийн засагч Самбуугийн Дэмбэрэл өвчний улмаас таалал төгсөж нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрээр 1956 онд Улаанбаатар хотод төрж, 1963-1973 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1978-1981 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн факультет сурч төгсжээ.
Мөн 1981-1984 онд Комплекс импорт нэгдэлд ня-бо.
1984-1990 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан.
1990-1997 онд Зах зээл судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан.
1997 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал.
1997-2012 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга.
2012-2016 онд Иргэний Зориг намаас Монгол Улсын Их Хуралд сонгогдож гишүүнээр ажиллаж байсан юм.
С.Дэмбэрэл нь 2000 онд Алтангадас одон, 2005 онд Гавьяат эдийн засагч, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнагдаж байжээ.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.