Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо
Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) -ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал (AGM) болон Дэлхийнагаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS) Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдлаа.
Дэлхийн агаарын тээврийн салбарын 1500 гаруйудирдах албан тушаалтан, бодлого боловсруулагчидоролцсон IATA-ны Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн оролцож, Агаарын тээврийнхолбооны 2026 оны зорилт, чиглэл, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлалцаж, мөн санхүүгийн тайлан, төлөвлөгөөнд санал өгч ажиллав.
Түүнчлэн захирлуудын зөвлөлийн хурлын үеэр Олон улсын агаарын тээврийн холбооны дарга Уилли Уолшийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн хүрээнд өнгөрсөн хугацааны ажлын тайлантай танилцаж, мөн Холбооны даргад шинээр нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцон санал солилцсоны зэрэгцээ 2027 оны ИАТА-ны салбар хуралдаанууд болон ээлжит их хурлын зохион байгуулагч компанийг батламжлан саналаа өгсөн байна.
Энэ удаагийн хурал, дээд хэмжээний уулзалтаарагаарын тээврийн салбарын эдийн засаг, салбарттулгамдаж байгаа өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, тогтвортой хөгжил, нисэхийн аюулгүй байдал, олон улсын зохицуулалтын цаашдын асуудлыг хэлэлцжээ. Сүүлийн үеийн бүс нутгийн мөргөлдөөн болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан агаарын хөлгийн түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан зарим авиа компани дампуурлаа зарласанбю бол олонх нь нислэгийн чиглэл, давтамжаа цөөрүүлэхмөн тийзийн үнийн тарифт нэмэлт оруулах байдлаарэдийн засгийн зохицуулалт хийх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүсээд байгаа түлшний үнийн өсөлтөөс хамааралтай IATA-ны 2026 оны хэтийн төлөвт хэдийхугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нь цаашдын агаарын тээврийн салбарын хамгийн том эрсдэлүүдийн нэгээр онцолжээ.
Үүний зэрэгцээ геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, дэлхийн түүхий нефть, эрчим хүчний нийлүүлэлтийн гол гарц болох Ормузынхоолойн тээвэрлэлтэд саад учирсан нь дэлхийн газрынтосны зах зээлд сөргөөр нөлөөлсөн. Тус бүсээр дэлхийн түүхий нефтийн нийлүүлэлтийн 20 орчим хувь дамжинөнгөрдөг бөгөөд нийлүүлэлтийн тасалдал нь газрын тос болон агаарын хөлгийн түлшний үнийг богино хугацаанд огцом өсгөөд байгаа юм.
Дээд хэмжээний хурлын үеэр IATA-ны тооцооллоор 2026 онд Brent төрлийн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 95 ам.доллар, онгоцны түлшний дундаж үнэ нэг баррель нь 152 ам.долларт хүрнэ гэсэн төлөвийг гаргасан нь өмнөх оныхоос 70 хувиар давсан үзүүлэлтюм. Мөн IATA-ны 2026 оны төсөөллөөр түлшний зардалнь агаарын тээврийн компаниудын нийт үйл ажиллагаанызардлын 31.4 хувийг эзлэхээр байна. МИАТ ТӨХК-ийн хувьд агаарын хөлгийн түлшний хэрэгцээг үндсэндээ импортоор хангадаг бөгөөд дэлхийн эрчим хүчний захзээлийн үнийн хэлбэлзэл, геополитикийн нөхцөл байдлынөөрчлөлт нь компанийн үйл ажиллагааны зардалд шууднөлөөлж байна. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сараасэхлэн гадаад улсын нисэх буудлуудад нийлүүлж буйагаарын хөлгийн түлшний үнэ 100 хувиар өссөн, дотоодын ханган нийлүүлэгч "Эрчист Ойл" ХХК-иаснийлүүлж буй түлшний үнэ 68 хувиар тус тус нэмэгдсэнбайна. Үүний үр дүнд агаарын хөлгийн түлшний зардал нькомпанийн нийт үйл ажиллагааны зардлын 33 хувийгэзэлж, зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болоодбайна. Түүнчлэн агаарын хөлөг болон хөдөлгүүрийнзасвар үйлчилгээний хүчин чадлын хомсдол, сэлбэгхэрэгслийн нийлүүлэлтийн доголдол нь агаарын хөлгийнашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээнийдавтамж болон өртгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлжбайгаа нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд сөргөөрнөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.